Фейсбүүк ТИТЭМ ВИРУСИЙН талаарх хуурамч мэдээлэлтэй тэмцэнэ
2020-01-31

 

Фейсбүүк компани хэрэглэгчдийнхээ нийтэлсэн титэм вирусийн талаарх постуудыг шалгаж эхлэхээр болжээ. Үүний тулд баримт шалгах алгоритм ашиглах бөгөөд өөрөөр хэлвэл хуурамч мэдээлэл тараахгүйн тулд мэдээллийг эх сурвалжтай нь тулгах юм байна. Улмаар хуурамч мэдээлэл илэрвэл уг нийтлэлийг блоклоно гэж Фейсбүүк компани мэдэгджээ. 

 

" Бид хуурамч баталгаатай контентуудыг устгаж эхэлнэ. Мөн Инстаграмд хуурамч мэдээлэл тараахад ашиглаж буй хэштегүүдийг блоклон, хязгаарлана" хэмээн Фейсбүүк компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зарим төрлийн химийн бодисоор гэрээ цэвэрлэвэл вирус устана, эсвэл тодорхой төрлийн эм бэлдмэлийг вирусийн эсрэг нөлөөтэй гэж сурталчилах зэргээр шинэ төрлийн титэм вирусийг эмчлэх аюултай зөвлөгөө өгч байгаа мэдээллүүдийг бүгдийг хязгаарлахаар төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин