ВИДЕО: Гар ариутгагч, маскийн хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй
2020-01-31

 

17:20 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын онцгой комисс шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна. 

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-Монгол-Солонгосын коллежийнхон 900 маск гараар оёод ЭМЯ-д авчирч өгсөн. Зорилтот бүлгийнхэндээ тарааж өгнө. Амны хаалтыг дотоодын нөөц бололцоондоо тулгуурлаж хийх ёстой гэдэг дээр санал нэг байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

 

-Шинэ вирус Монголд байхгүй гэдэгт би итгэхгүй байгаа. Өнөөдрөөс эхэлж хил гаалийн асуудлаа цэгцэлж байна. Энэ хооронд янз бүрийн улс орж гарсан байгаа. Юм юм болсон байгаа. Энэ шигүү хотод дүүрэг хороон дээр тавигдаж байгаа хяналт ямар байна вэ? Энэ жил томуу, томуу төст өвчин яагаад нэмэгдсэн бэ. Хүүхэд нь ханиад хүрээгүй айл өрх гэж нийслэлд байхгүй. Орчны болон агаарын бохирдол ихэссэн байгаа. Худалдаа, үйлдвэрлэл хэр найдвартай явж байна вэ? гэсэн асуултад МХЕГ "Нийслэлийн онцгой комисс хуралдсан. Хүн ам төвлөрсөн нийслэлд цэвэрлэгээ, ариутгал хийгдэж байгаа" гэсэн хариулт өглөө. 

 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

 

-Худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд хэвийн ажиллана. Импортыг хорихгүй. Харин ч нэмэгдүүлэх бодлого барьж байна. Дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх асуудал дээр анхаарч ажиллана. Махны зах зээл дээрх хангамжийг тогтвортой байлгахад анхаарах ёстой. Арилжааны банкуудын зээлийн дэмжлэгтэй 10 мянга гаруй тонн махны нөөц бэлтгэнэ. Цаашдаа махны хангамжийг хэвийн тогтвортой, үнийн өсөлт гаргахгүй. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Өвчин зовлон улстөржих сэдэв биш. Нэг нь нийтийн, нийт нь нэгийн төлөө байж, эв санаагаа нэгтгэж давна. Тогтмол утсыг ажиллуулж, иргэдийг мэдээллээр хангах хэрэгтэй. Эмийн сангуудад хомсдол үүсээд байгаа гар ариутгагч, маскийн хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Худалдаа, үйлчилгээний газруудад гар ариутгагчаар хангах хэрэгтэй. Маск, ариутгагчаар хангаж чадахгүй байгаа нь шалгалтад унаж байгаа хэрэг шүү. Эрсдэл урд байгаа гэж бодож, сонор сэрэмжийг улам дээшлүүлэх хэрэгтэй гэлээ. 

 

Ийнхүү УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

 БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлнэ

15:30 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БНХАУ-д дэгдсэн шинэ Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр авч байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын сайд нарын мэдээллийг сонсож байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

БХ-ын сайд Н.Энхболд:

 

-Корона вирусийн халдвартай холбогдуулан улс орон даяар гуравдугаар сарын 2-ныг хүртэл онцгой дэглэм зарласан. Өнөөдөр Засгийн газар хуралдаж  "Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар /агаарын, төмөр замын, автозамын / Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн 3-р сарын 2 хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа. Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ 2-р сарын 6-хүртэл нэвтрүүлнэ. 3-р сарын 2 хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй." гэсэн шийдвэр гаргалаа. ДЭМБ--аас гаргасан зөвлөмж, бусад улс орны авч байгаа арга хэмжээг харгалзан үзлээ. Хятадын талаас ирэх Монголын иргэдийг агаарын тээвэр, Замын Үүдийн төмөр замын боомтоор хүлээж авна.

 

 

Өвчний голомт болсон Ухань хотод манай 33 иргэн байгаа. Хоёр иргэн тэндээ үлдэнэ гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсэн. Одоо Хятадын талын ГХЯ, эрүүл мэндийн байгууллагатай техникийн асуудлаа зохицуулж байна. Замын Үүд-Эрээний боомтооор гарч байгаа ачаа тээвэр хэвийн үргэлжилнэ. Зөвхөн иргэдийн хөдөлгөөнийг хааж байгаа. Хил хаана гэдэг маш олон талын үр дагавартай. Дэлхий даяар түгшүүр зарлаад байгаа өвчнийг нутагтаа оруулахгүй байхаас гадна бусад зүйлүүдээ хааж болохгүй. Монгол Улсаас гадагшаа гаргаж байгаа нүүрс, нефтийн бүтээгдэхүүнийг гадагш нь гаргах ажил хийгдээд явна. 

 

Улсын онцгой комисс хуралдсанаас хойш гадагшаа тээвэрлэж байгаа жолооч нар богино эргэлт хийх дэглэмд шилжиж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-д өвчин гарсантай холбогдуулан буцалтай тусламж үзүүлэх шийдвэр гаргасан  хэмээн мэдээлэв. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
доржсурэн:
тургэн тусламжийн эмч жолооч нартаа маск огдоггуй мал сайд шуу дээ
2020-02-01
zochin:
буцалтгүй юм уу буцалтай юм уу
2020-01-31