Ухань хотод тусгаарлагдсан Монгол оюутнууд эх орондоо ирлээ
2020-02-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа Монголын 32 оюутан эх орондоо ирлээ.

 

Оюутнуудыг авчрахаар "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2020.1.31/ 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрсөн. Онгоцыг "МИАТ" компанийн нисгэгч Н.Баатарцогт даргалж байгаа бөгөөд ХӨСҮТ-ийн баг хамт явсан юм.

 

Онгоц дөнгөж сая эх орондоо газарддлаа. Оюутнуудад ЗОНОЗ, ХӨСҮТ, МХЕГ-ын газраас ариутгал шинжилгээг хийгээд ХӨСҮТ тусгай автобусаар хүргэн тусгаарлах юм байна. 

 

БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусийн голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүл албан ёсны хүсэлтийг Хятадын Гадаад хэргийн яаманд хүргүүлсэн. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өчигдөр мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон билээ.

 

Монгол Улстай адил Ухань хотод сурч буй оюутнуудаа эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын талд 10 гаруй орон ирүүлсэн байгаа аж. Монгол Улсаас иргэдээ татан авсан тавдахь орон болжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
bold:
Ger bul n lav irsen . uuruu shulgee bichih geed uldee ym uu? Medehgui haraagui.
2020-02-01
Negen eej:
Boloroo maani ger bulteigee irsen uu?
2020-02-01