ВИДЕО: Ухань хотоос ирсэн иргэдийг ХӨСҮТ-д хүргэлээ
2020-02-01

 

БНХАУ-д тархаад байгаа шинэ төрлийн титэм вирусын голомтод бүс болох Ухань хотод Монгол Улсын 32 иргэн тусгаарлагдаад байв. Тэгвэл эдгээр иргэнийг өнөөдөр өглөө эх оронд нь авчран ХӨСҮТ-д тусгаарлалаа.

 

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Ухань хот руу өчигдөр манай төвийн хоёр эмч, ГХЯ,-ны төлөөлөл болон нисэх бүрэлдэхүүний 15 хүн нийт47 хүн томилогдон явж 31 том хүн нэг хүүхдийг эх оронд нь авчирлаа. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эдгээр иргэнийг 14 хоногийн хугацаанд ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ хийж эмчийн үзлэг оруулж хяналт хийнэ. Шинжилгээний хариу 24 цагийн дотор гардаг. Японы халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дамжуулан авсан тусгай оношлуураар шинжилгээг хийж байгаа" гэдэг мэдээллийг өглөө.

 

Иргэдийг ХӨСҮТ-ийн 50 ортой тасагт байрлуулжээ. Иргэд онцгой бүсэд байгаа тул ар гэрийнхэн нь уулзах хүсэлт тавьж хүндрэл учруулахгүй байхыг хүслээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Nyamhuu min yadaj maskaa zuu.
2020-02-01
irgen:
tusgaarlaj krantiilsan gazar er ni yamarch hyn ochih esgui, busad orond 14 honog dood tal ni tusgaarlaj bna
2020-02-01
malnyydaa naana chin amnii haaltgui neg teneg yum dyrand chin haragdaad bna sh dee,byshyyhan naad gazraa tysgaarlaaaa
2020-02-01