Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна
2020-02-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Малчид, иргэд тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.

 

2020 оны 02 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 27-32 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24  хэм, Эхийн голын Баянбүрд болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9  хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүйСалхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин