ЭМЯ: Монгол Улсад титэм вирусын халдвар бүртгэгдээгүй байна
2020-02-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхий дахинд титэм вирусын 9826 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр тохиолдлын тоо 11821-т хүрчээ. Дэгдэлтийн тархалт БНХАУ-д идэвхитэй явагдаж 31 мужид тархсан байна. Энэ тухай Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлыг өнөөдөр /2020.01.20/хийлээ. 

 

БНХАУ-аас гадна дэлхийн 106 оронд титэм вирусын халдвар бүртгэгдсэн. Хамгийн сүүлд Итали улсад хоёр тохиолдол шинээр бүртгэгджээ. БНХАУ-аас өөр оронд өвчний улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

 

Монгол Улсад титэм вирусын халдвараар өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 

Титэм вирус хүнээс хүнд халдварладаг. Тэгвэл хоёрдахь хүнээр дамжиж өөр хүнд халдсан найман тохиолдол дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нь анхаарал татаж байна. Анх Ухань хотод аялсан түүхтэй хүмүүс энэ вирусээр халдварлаж байсан бол ийм өгүүлэмжтэй хүнтэй хавьтал болсон иргэд өвчилж эхэлжээ. 

Shuud.mn
Сонин хачин
а:
Мэргэжлийн бус хүн учраас БУСДЫН Амаар яваад бна шүүдээ 400 ХЯтад юирзстэйгээ орж ирсэн ИХ НУУХ ЮМ Даа
2020-02-04
са:
САРАНГЭРЭЛ АВГАЙ бүх юмаа нууж бж МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЛЭЭ
2020-02-03
а:
Мэргэжлийн бус хүн учраас БУСДЫН Амаар яваад бна шүүдээ 400 ХЯтад юирзстэйгээ орж ирсэн ИХ НУУХ ЮМ Даа
Иргэн:
МОНГОЛООС БУСАД 106 УЛСАД ХҮРЭЭД БАЙНА ГЭНЭ. БИД АЗТАЙ БАЙНА ШҮҮ
2020-02-02
Zochin:
Uguulemtei” gej yu gesen utga ve?
2020-02-01
Зочин:
ҮНЭН Л БАЙГАА ДАА. ТҮЙМЭР ШИГ ӨСӨРДӨГ ЮМ БАЙНА.
2020-02-01
Үс гэзэг байгаа царайг нь:
ЭМЯ гэж хогийн газар байна аа
2020-02-01