Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн гэмтжээ
2020-02-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатар аймагт нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн гэмтсэн байна.

 

Тодруулбал тусаймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Дэнж” хорооллын 8 дугаар гудамжинд иргэн Э-ийн нам даралтын хийн зуух дэлбэрч гал гарсан тухай дуудлага 2020.02.02-ны өдрийн 00:34 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.2 км замыг туулан 00:37 цагт очиход БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “JV-161542005” загварын нам даралтын зуух дэлбэрсэн ч гал түймэр гараагүй байсан аж.

 

Харин тус сумын 4 дүгээр багийн харьяат Б/27 настай, эрэгтэй/ толгой хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг ар гэрийнхэн нь эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна.

Shuud.mn
Сонин хачин