"Тurkish Open"-д оролцоно
2020-02-03

 

Таэквондогийн Үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны эхний олон улсын тэмцээн болох "Тurkish Open"-д оролцож байна. Хоёрдугаар сарын 3-4-нд Турк улсын Станбул хотноо долоодахь удаагийн “Turkish Open” олон улсын тэмцээн болох бөгөөд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд нийт 1500 гаруй тамирчид өрсөлдөх юм.

 

Манай улсаас шигшээ багийн дасгалжуулагч Ху Ин Ён, Д.Лхагвадорж нарын удирдлага дор есөн тамирчин Туркд очоод байна. Багийн бүрэлдэхүүнд “Рио-2016” олимпийн наадамд оролцсон П.Тэмүүжин, Дэлхийн оюутны Уинверсиад наадмын мөнгө, 2014 оны Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр болон бусад залуу тамирчид багтжээ. Тэмцээн өнөөдөр эхэлж насанд хүрэгчдийн ангиллын тулаанууд явагдах бол маргааш залуучуудын ангиллын тулаанаар үргэлжилнэ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин