Ухань хотоос ирсэн бүх оюутнаас титэм вирусийн халдвар илрээгүй
2020-02-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Шинэ төрлийн коронавирусийн голомт болох БНХАУ-ын Ухань хотод суралцдаг Монголын 32 оюутан эх орондоо /2020.02.01/ ирсэн. Оюутнуудыг авчрахаар "МИАТ" төрийн өмчит хувьцаат компанийн тусгай үүргийн онгоцоор "МИАТ" компанийн нисгэгч Н.Баатарцогт ахлагчтай ХӨСҮТ-ийн эмч нарын баг Ухань хот руу нислэг үйлдсэн юм. 

 

Нислэгийн багийнхан болон Ухань хотоос ирсэн оюутнуудын шинжилгээний хариу биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр "БНХАУ-ын Ухань хотоос 2020.02.01-ны өдөр ХӨСҮТ-ийн халдвартын клинкийн тусгай тасагт 30 оюутан, нэг хүүхэд нийт 31 хүнийг тусгаарлаад байна. Тандалт судалгаа эмчийн үзлэг, шинжилгээнд хамруулан хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд оюутнуудын биеийн байдал сайн байна.

 

2020.02.02-ны өдрийн 17.00 цагт титэм вирус илрүүлэх тусгай оношлуураар хийсэн шинжилгээний хариу гарсан. Бүх хариу сөрөг гарсан. Бид цаашид биеийн байдлыг хянаж эмчийн үзлэгт байнга хамруулж явна. Оюутнууд болон нислэг үйлдсэн багийнхан тусгаарлагдан хянагдаж байгаа. Дүрэм ёсоор 14 хоног ХӨСҮТ-д байна.

 

Мөн 2020.02.01-ний өдөр Замын-Үүд боомтоор зорчигчид нэвтрэн орж ирэх үед Эрээн хотод амьдардаг гэр бүлийн гурван хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзсэн тул тусгаарлаж хавьтал таван хүнийг ажиглалтад авсан. Вирус судлалын лабораторийн шинжилгээг ХӨСҮТ-ийн төв лабораторид ирүүлсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан" гэдэг мэдээллийг өглөө.

 

Монгол Улсад нэгдүгээр сарын 9-нөөс хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэй тохиолдол гэж үзэн 71 хүнийг тусгаарлаж, тандалт судалгаа, эмчийн үзлэг шинжилгээ хийсэн байна. Гэвч бүх хариу сөрөг гарсан тул зөвлөгөө өгөөд ХӨСҮТ-өөс гаргажээ. Иймд одоогоор Монгол Улсад титэм вирусийн халдвар илрээгүй байгаа юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Угаартаж үхэж байгаа хүмүүсийг яаж нууж байгаа билээ дээ
2020-02-04
за ёстой мэдэхгүй ээ нуун дарагдуулж байж болзошгүй
2020-02-04
zochin:
СӨРӨГ ГЭХЭЭР МУУ БИШҮҮ , ЭЕРЭГ ГЭХЭЭР САЙН БИШҮҮ ,ОЙЛГОХГҮЙ ЮМ БИЧИХ ЮМАА
2020-02-03
нараа:
за ашгүйдээ цөөхөн хэдхэн монголчуудыг минь бурхан ивээгээрэй. одоо бид улам хянамгай байж энэ цаг үеийг туулж гарах ёстой шүү. ЭМЯ улам эрчтэй ажиллах хэрэгтэй байна.
2020-02-03