Гар утасны дэлгэц нийтийн бие засах газрын суултуураас бохир
2020-02-03
Гэрэл зургийг MPA.mn

 

Титэм вирусийн халдвар хурдацтай тархаж буй энэ үед гар утсаар дамжин халдвар тархах магадлал өндөр байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. 

 

Хүн өдөрт дунджаар 150 гаруй удаа гар утсандаа хүрдэг. Гэтэл гар утас элдэв нянгаар бохирдож байдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ.  Мөн гар утасны гадарга дээрх нянгийн хэмжээ нийтийн бие засах газруудын суултуураас 18 дахин их байдаг гэдгийг судалсан байна.

 

Тэгвэл манай улсын ХӨСҮТ-ийн эмч нар гар утсыг цэвэрлэхийн өмнө ба дараа цустай тэжээлт орчинд наалдуулан ургуулж, үржүүлэх шинжилгээ хийж үзэхэд утсыг цэвэрлэхийн өмнө маш их нян илэрсэн бол ариутгасны дараа маш бага нян илэрчээ. Мөн утасны дэлгэц дээрээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг маш их нянгууд илэрсэн гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны дүнг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.

 

Иймд хэдий гараа сайтар савандан угаасан ч утасны гадаргыг арчиж цэвэрлэхгүй байх нь эрсдэл үүсгэх магадлалтай тул гараа угаахаас гадна утсаа арчиж, цэвэрлэж байх нь зүйтэй аж. 

 

Гар утасны гадаргыг цэвэрлэж, ариутгахдаа гар халдваргүйжүүлэгч бодисноос бага зэргийг зөөлөн элгэн алчуур, даавуу, хөвөнд шингээн арчиж болох юм байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
нэр усгүй иймэрхүү хов живийн чанартай зүйлсийг хөөрөгдөж ярихаа болимоор юмаа. Нэртэй устай, хаягтай, эх сурвалжийг нь шууд зарлаж байгаад нийтлэдэг болмоор юм???
2020-02-04
irgen:
amerikiin erdemted geed syrjigneed yahavdee,,,naadahiig jil ali olon jiliin omnoos oron bolgonii ariun zever, laboratoroos bainga shalgaj shinjilj medeelj tv-eer bainga l gardag shdee, medeejiin um
2020-02-03