Бээжин-Москва чиглэлийн галт тэрэг Орос руу зорчигчгүй буцаж иржээ
2020-02-03

 

Бээжин-Москва чиглэлийн галт тэрэг даваа гаригийн өглөө Орос-Хятадын хилээр нэвтэрсэн талаар Комсомольская правда мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр галт тэрэг зорчигчгүй буцаж ирсэн бөгөөд энэ нь шинэ төрлийн титэм вирус Хятадад дэгдсэнтэй холбоотойгоор Орос улс Хятадтай харилцах төмөр замын харилцааг зогсоосонтой холбоотой аж. 

 

"Бээжин-Москва чиглэлийн галт тэрэг Өвөр Байгал дахь Орос-Хятадын хилээр даваа гаригт зорчигчгүйгээр нэвтэрсэн. Галт тэрэгний бие бүрэлдэхүүнд тусгай эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна" хэмээн Өвөр Байгалын Засгийн газар мэдэгджээ.

 

Энд дуулгахад, Хятадад шинэ төрлийн титэм вирус дэгдсэнтэй холбоотойгоор вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор ОХУ хоёр орны хоорондын зорчигчийн хөдөлгөөнийг зогсоосон юм.

 

ВИДЕО: Читад тусгаарлагдсан Хятад эр Оросын эмнэлгийг шүүмжилжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
11111:
Овор Байгаль дахь Орос Хятадын хил гэж юу бичээд байна вэ?
2020-02-19
11111:
Овор Байгаль дахь Орос Хятадын хил гэж юу бичээд байна вэ?
2020-02-19
11111:
Овор Байгаль дахь Орос Хятадын хил гэж юу бичээд байна вэ?
2020-02-19