ТИТЭМ ВИРУС: БНАСАУ Оростой холбогдох төмөр замаа хаав
2020-02-03

 

 

Шинэ төрлийн титэм вирус тархах аюултай нөхцөл байдал үүссэний улмаас Хойд Солонгос Оростой холбогдох төмөр замаа тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан талаар ТАСС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр хоёрдугаар сарын гуравны даваа гаригаас эхлэн Пхеньян-Москва, Пхеньян-Хабаровск чиглэлийн галт тэрэгнүүдийн хөдөлгөөнийг хааж байгаа юм байна. Түүнчлэн одоогоор Москвагаас Хойд Солонгосын Туманган өртөө рүү чиглэн явж байгаа галт тэрэг шинэ журмын дагуу хилээр нэвтрэх боломжгүй болж байгаа гэнэ. 

 

Хятад дахь шинэ төрлийн титэм вирусийн тархалтын нөхцөл байдлаас хамааран төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээх эсэхийг шийдэх аж.

 

Энд дуулгахад, 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод шинэ төрлийн титэм вирус дэгдсэн. Энэ өвчин Хятадын бүх мужуудад бүртгэгдсэн юм. 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийг олон улсын хэмжээний онц байдал хэмээн хүлээн зөвшөөрч, улс орнуудыг хилээ хаах, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах боломжтой гэж үзсэн. 

 

Улмаар манай улс гуравдугаар сарын хоёрныг хүртэл Монгол-Хятадын хилээр дамжих зорчигчийн урсгалыг хориглосон бол ОХУ нэгдүгээр сарын 31-нд шийдвэр гарган төмөр зам, хуурай, зам, агаарын замын хилийн боомтуудад хязгаарлалт тогтоон Орос-Монголын хилээр БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон юм. 

 

ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д амиа алдсан хүний тоо 361, эдгэрсэн хүний тоо 475 болжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
2 солонгос
2020-02-05
хойд өмнөд төмөр замаа сэргээсэн
2020-02-05