ТИТЭМ ВИРУС: Хонконгийн эмч нар Хятадтай залгаа хилийг хаахыг шаардав
2020-02-03

 

Хонконгод титэм вирус тархахаас сэргийлэхийн тулд Хятадтай залгаа хилийг хаахыг шаардан эмнэлгийн ажилтнууд ажил хаяжээ. 

 

Үхлийн аюултай вирус тархсан тохиолдолд эмнэлгүүд ачааллаа дийлж чадахгүй гэж Хонконгийн эмч нар үзэж байгаа аж.

 

Ажил хаялтыг Эмнэлгийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл зохион байгуулсан бөгөөд тэдний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаялтад нэгдэх эмч нарын тоог 6000-д хүргэнэ хэмээн мэдэгджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин