ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д халдвар авсан хүний тоо 20 мянгыг давжээ
2020-02-04

 

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, хоёрдугаар сарын дөрөвний мягмар гаригийн байдлаар Хятадад 2019-nCoV вирусээр үүсгэгдсэн өвчнөөр өвдсөн нь батлагдсан тохиолдол 20,4 мянга, нас барсан хүний тоо 425-д хүрчээ. 

 

Тус хорооны мэдээлснээр, шинэ төрлийн  титэм вирусийн халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүний тоо 23,2 мянга байгаа гэнэ.

 

Өнгөрсөн өдрүүдтэй харьцуулахад БНХАУ дахь өвчтөний тоо 3,2 мянгаар, нас барсан хүний тоо 64-өөр нэмэгджээ. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 2,8 мянга нь хүнд байдалд байгаа бол 171,3 мянган хүн хорио цээрийн нөхцөлд байгаа аж. 

 

Халдвар авсан хүмүүсийн 13,5 мянга нь Хубэй  мужид, 725 нь Гуандун, 724 нь Чжэзцян, 566 нь Хэнань,  521 нь Хунань, 408 нь Аньхойд байгаа бол Хятадын нийслэл Бээжин хотод батлагдсан 212 тохиолдол, Шанхайд 203 бүртгэгджээ.

 

 

ТИТЭМ ВИРУС: АНУ дахь өвчтөн эдгэрсэн бол

Хятадад тусламж нэн шаардлагатай байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин