ТИТЭМ ВИРУС: Хонконгийн эмч нар ажил хаялтаа үргэлжлүүлж байна
2020-02-04

 

Хонконгийн эмч нар эх газрын Хятадтай залгаа хилийг бүрэн хаахыг шаардан ажил хаялтаа үргэлжлүүлсэн талаар хоёрдугаар сарын дөрөвний өдөр тус хотын эрүүл мэндийн байгууллагууд мэдээлжээ.

 

Ажил хаялт хоёрдугаар сарын гуравны өдөр эхэлсэн бөгөөд эхний өдөр 2,7 мянган хүн энэ ажиллагааг дэмжсэн байна. Өнөөдрийн байдлаар жижүүрийн эмч нар олноор ажил хаясан тул улсын эмнэлгүүд дэх түргэн тусламжийн албаны ажил доголджээ.

 

Ажил хаялтыг Эмнэлгийн ажилтнуудын шинэ үйлдвэрчний эвлэлийн нэгдэл зохион байгуулж байгаа юм. Идэвхитнүүд эх газрын Хятадаас Хонконг руу шинэ төрлийн титэм вирус нэвтэрвэл эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хэмээн үзэж байгаа аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хогнууд:
дандаа ажил хаяж байдаг заяагүй хүүрүүд юмаа
2020-04-01
Trash:
Neenteg
2020-02-15
ene hongkongiin zargach hervvlch ard tvmen ymar tuvugtei hvmvvs ve ...yuch taalagdahgvi yasan hetsvv um bee ...shaal demii bval uul hadand ochij amidar ...soliortsiim bee ...
2020-02-05