Тэтгэврийн зээлд суутгах байсан 105 тэрбум төгрөгийг иргэдэд олгосон
2020-02-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн төлбөрт суутгахгүй олгосон байна. 

 

Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг "Хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн хүүг тооцоогүй. Харин нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийн үлдэгдлийг тооцсон зээлийн төлбөр болох 46 тэрбум төгрөгийг хоёрдугаар сарын тэтгэвэр дээр нэмж олгосон. Хоёрдугаар сарын тэтгэврээс 57.9 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг суутган тооцоогүй. Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн төлбөрт суутган тооцох байсан 57 тэрбум төгрөгийг суутгаагүй тул тэтгэвэр хэлбэрээр иргэдийн гар дээр очсон. Тэгэхээр нэгдүгээр сарын болоод хоёрдугаар сарын зээлийн төлбөрт тооцох байсан 105 тэрбум төгрөг буцаан эзэндээ очсон гэсэн үг. Одоо зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, "Эрдэнэс монгол" компани бондоо гаргаад Хөгжлийн банк баталгаа гаргах процесс үлдэж байна" гэлээ.

 

Мөн сар шинийн баяраас өмнө тэтгэврийн зээлийг зургаан сарын хугацаатай олгох ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Тэнэг хүмүүс хуурч байгаа юм биздээ банктайгаа нийлж ард иргэдийг мөлжхөө хэзээ зогсоох вэ
2020-02-05
Энх:
Сайхан сэтгэлтэй Таньд гялайлаа.Буян заяа нь дэлгэрч явагээ
2020-02-05
Баасанхүү:
Баярлалаа
2020-02-05
Очбадрах:
1-р сард авсан зээлийн үлдэгдэл буцааж өгөөгүй шүү дээ. Юунд дандаа худлаа ярьж байдаг юм бэ. Төрийн банк өгөөгүй харин ч 2-р сарын тэтгэвэрээс хүү татсан шүүдээ.
2020-02-05
ард түмэн:
зээл аваагүй өндөр настнуудад 3 сая төгрөг өгөө, шударга байгаачээ хэдэн жил зээл төлж төлж дуусаж байсан чинь тэнэг шийдвэр гарчих юмаа
2020-02-05
Нүглийн нүдийг гурилаар зуурна л гэдэг болсон доо. Юуун тэглэх
2020-02-04
Ахмадуудын нурууг тэнийлгэлээ:
Төрийн 3 өндөрлөгтөө баярлалаа ахмадуудын нурууг тэнийлгэж сайхан сэтгэл,гарган амьдралын ачааг үүрэлцэж цаг үеээ олсон шийдвэр гаргасанд баярлалаа
2020-02-04
Ахмад настан:
Бий бага тэтгэвэр авч түүгээрээ амьдардаг учир зээл авдгүй. Харин манай хөрш хашааны хөгшин зээл авсан байсан төрөөс зээлийг нь тэглэж өгсөнд талархаж явна. Би биш гэхэд адилхан нэг хөгшин зээлийн дарамтаас ангижирсанд баярлах ёстой биздээ.
2020-02-04
Энх:
Сайхан сэтгэлтэй Таньд гялайлаа.Буян заяа нь дэлгэрч явагээ
Зочин:
Би гомдоод байна, сар сардаа цөөн хэдэн төгрөгөө чадан ядан хүргэдэгийнхээ төлөө байгалийн баялагыг ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ хувиарлах агуу төлөвлөгөөнд чинь багталгүй ялгаварлан гадуурхагдсандаа, 550000 төгрөгний тэтгэвэртэй болохоор боломжийн хангалуун амьдралтай нэгэн болсондоо гомдоод байна аа. Та нарын бодсончлон баян тансаг хангалуундаа зээл аваагүй биш ээ, цагаан сараар л цөөн хэдэн сар зээл аваад тэрнийгээ төлөөд л, хоёр идэхгүй хоосон хонолгүй болгодог оо, би гомдоод байна аа,
2020-02-04