Спортын сэтгүүлчид Будапешт хотноо чууллаа
2020-02-05

 

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дахь удаагийн конгресс Унгарын нийслэл Будапешт хотноо энэ өдрүүдэд хуралдаж байна.

 

Конгрессийн эхэнд спортын сэтгүүлчдийн “AIPS Media Awards” шагналыг гардуулсан бол үргэлжлүүлээд тус байгууллагын 2019 оны тайланг хэлэлцэж, Олон улсын спортын холбоодын мэдээлэл, илтгэл, зарим томоохон уралдаан тэмцээний танилцуулга, спортын сэтгүүлчдийн үйл ажиллагааны онцлог, тулгамдаж буй асуудал зэрэг өргөн хүрээг хамарч байгаа юм. Конгресст хүрэлцэн ирсэн 90 гаруй орны дунд манай улсаас Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Мөн “Улаанбаатар-2020”Олон улсын залуучуудын Ногоон наадмын зохион байгуулах хорооныхон Будапештэд очиж, орон орны сэтгүүлчдэд мэдээлэл танилцуулгаа хүргэв.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин