ТИТЭМ ВИРУС: Хөгжлийн бэрхшээлтэй хүүг "үхэлд хүргэсэн" албан тушаалтнууд халагджээ
2020-02-05

 

БНХАУ-д саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн цорын ганц асран халамжлагч болох аавыг нь хорио цээрт оруулсан хоёр албан тушаалтныг ажлаас нь халсан талаар ВВС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 16 настай Янь Чэний эцэг болон ахыг нь шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан гэсэн сэжигтэйгээр хорио цээрт оруулснаас хойш долоо хоногийн дараа, өнгөрсөн лхагва гаригт хөгжлийн бэрхшээлтэй хүү нас баржээ.

 

Цорын ганц асран халамжлагчийг нь хорионд оруулснаас хойш хүүг ердөө хоёр удаа хооллосон гэдэг нь тогтоогдсон байна. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүүг хараа хяналтгүй үлдээсэн орон нутгийн намын нарийн бичгийн дарга болон хотын даргыг албан тушаалаас нь халжээ.

 

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, хүүгийн эцэг Хятадын Weibo олон нийтийн сүлжээнд бие даан явах, хооллох чадваргүй ДЦП оноштой хүү нь хоол ундгүй ганцаараа үлдсэн талаар тусламж хүссэн мэдээлэл оруулсан байна.  Харин үүний дараахан хүү нас барсан бөгөөд Хятадын эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй хүү амиа алдсантай холбоотой хэргийг шалгана гэж мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
em baihgui hevteuuleh gazargui tegeed hevten emchluuleh gazargui ene virus delhiigeer neg tarz bugd uheed huzaanuudl uldeh hereg uu
2020-02-05