ТИТЭМ ВИРУС: Орос өвчний болзошгүй тархалтад бэлдэж байна
2020-02-05

 

Хятад улсад дэгдсэн шинэ төрлийн титэм вирус тархах эрсдэлтэй бүс нутгуудад БНХАУ-тай хил залгаа улс орнууд багтаж байгаа. 

 

ОХУ-ын нутаг дэвсгэр дээр энэхүү вирустай холбоотой нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг тус улсын Эрүүл мэндийн яам одоогоор таамаглах боломжгүй ч болзошгүй тархалтад бэлдэж байна гэж ТАСС мэдээллээ. 

 

Урьдчилан сэргийлэх тарилгын тухайд Орост  титэм вирусийн штамм байхгүйн улмаас вирусийн эсрэг вакцин бүтээхэд саад учирч байгаа талаар ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Сергей Краевой мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр халдвар авсан хүнээс штамм ялган авах ажил амжилтгүй болжээ.

 

Энд дуулгахад, Орост шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хоёр тохиолдол бүртгэгдсэн бөгөөд шинээр халдвар авсан тохиолдол гараагүй. Титэм вирусийн халдвартай хоёр иргэн хоёулаа БНХАУ-ын иргэд байсны дээр тэдэнтэй ойрын хавьталд орсон хүмүүсийг эмнэлэгт хүргэжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бараг шорон шиг өрөө бсан шүү. Дээрэлхүү орлсууд
2020-02-05
6 сарын дотор вакцин гаргаж авна гээд л шаагаад байсан. бэлэн ам, шалдан гуя. нөгөө муу хужаагаа нэг өрөөнд хийгээд түгжчихсэн, нөгөөх нь лайв хийцэн энэ тэр.
2020-02-05