Д.Нямхүү: Титэм вирусийн сэжигтэй долоон иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна
2020-02-06

Титэм вирусийн тархалт болон цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхий дахинд:

 

Титэм вирус дэлхийн 24 оронд бүртгэгдээд байна. Хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар ДЭМБ-аас гаргасан мэдээгээр 28 251 тохиолдол бүртгэгдэж 564 хүн нас барсан. Харин титэм вирусээр өвчилсөн ч эдгэрсэн хүний тоо 1153 болж нэмэгдсэн тул дэгдэлтийг хяналтандаа авч дэлхийн хэмжээнд тархахаас сэргийлэх боломж байгаа нь харагдаж байна гэж ДЭМБ-аас мэдээллээ.

 

Монгол Улсад:

 

Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй байна. БНСУ-аас ирсэн хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авсан бөгөөд хариу сөрөг гарсан. Мөн Ухань хотод зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэнээс вирусийн халдвар илрээгүй болох нь тогтоогдсон гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл албан ёсоор мэдэгдлээ.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Нэгдүгээр сараас хойш титэм вирусийн халдвараар өвчилсөн байж болзошгүй 85 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Эдгээр иргэний 78 иргэнээс вирус илрээгүй. Одоогоор долоон хүнийг тусгаарлан тандалт судалгаа, эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Хариу маргааш гарна. Тусгаарлагдсан иргэдийн тухайд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Австрали улсын нэг иргэн, Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Монгол Улсын нэг иргэн, Замын-Үүдийн вагоноор орж ирсэн нэг иргэнээс титэм вирусийн шинж тэмдэг илэрсэн зовиуртай тул манай төвд хүргэгдсэн. 

 

Мөн Орхон аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэнийг тусгаарлаж шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн лабораторид ирүүлсэн. Өнөөдөр хариу гарна. Тухайн иргэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эмнэлгийн байгууллагад хандсан асуудал гарсан нь үнэн. Иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эмч, эмнэлгийн байгууллагын ажилчидтай зүй бусаар харилцах асуудал гарч байна" гэлээ.

 

Титэм вирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэн мэтээр худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн ХӨСҮТ-өөс 80086829 утсаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hiih yum oldohgvi bn uu shees chini
2020-02-07
Dulaan orond l idewhtei bgam bish vv heden gradust teswertei yum boloo 2 joohn hvvhedtei hvn irne geheer l aidas torool bn shv
2020-02-07
Ажлаа хийж байгаа эмч хүнийг бүү доромжил:
Сэтгүүлч сарангэрэлийн ачааг хэдэн эмч нар л үүрч байна. сарангэрэл авгай ТВ-р шоудахаас өөр юу ч мэдэхгүй мал авгайг зайлуулбал таарна.
2020-02-06
Ene neg hun usee zasuulchij boldguin bhdaa navsaichaad muuhai gedeg n olnii umnu garch bjiij
2020-02-06
Hiih yum oldohgvi bn uu shees chini
Хумс:
Ха Хөсүт- н Король Корона Нямка
2020-02-06
Эмч:
Нямхүү гэдэг захирал Шүү
2020-02-06
Титэм вирус шиг царайтай хог вэ яасан?
2020-02-06
Zochin:
Hariu margaash garna gedeg ygtei boljee
2020-02-06