БНХАУ "титэм вирустэй тэмцэж байгаа" ААН-үүдийг татвараас чөлөөлнө
2020-02-07

 

Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлттэй тэмцэж байгаа болон энэ халдварын улмаас хохирсон компаниудын санхүүгийн дарамтыг бууруулах үүднээс Хятадын эрх баригчид татварын бодлогоо өөрчилсөн талаар Regnum агентлаг мэдээллээ.

 

Тээвэр, хүнс, аялал жуулчлал, зочид буудлын салбарын компаниудад 2020 онд учирсан хохирлыг найм хүртэлх жилээр  хойшлуулан тооцохоор болсон талаар Сангийн яам мэдэгдсэн байна.

 

Тээврийн салбар, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн хүргэх салбарт ажиллаж байгаа хүмүүс НӨТ-аас чөлөөлөгдөхөөр болсон бол халдварт өвчний тархалттай тэмцэх ажилд оролцож буй хүмүүст олгох хандив, тэтгэмжийн тал дээр хөнгөлттэй татварын бодлого боловсруулжээ. 

 

Мөн шинэ бодлогын дагуу агаарын тээврийн компаниуд иргэний агаарын тээврийн санд төлдөг хураамжаас чөлөөлөгдсөн байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин