ТИТЭМ ВИРУС: Казахстан БНХАУ болон Монголоос шуудан хүлээн авахаа зогсоов
2020-02-07

 

Казахстан улс БНХАУ болон Бангладеш, Бруней, Бутан, Бирм, Камбожи, Малайз, Монгол, Балба, Лаос, Хойд Солонгос, Тайланд, Шри-Ланк, Филиппин, Тайванаас ирж буй шуудангийн бүхий л төрлийн илгээмжийг хүлээн авахаа зогсоожээ. Эдгээр орнуудаас захидал, илгээмж ирэхдээ БНХАУ-аар дамждаг тул ийм шийдвэр гаргасан талаар euronews.com  мэдээллээ. 

 

"Хятадын шуудангийн захиргааны санаачилгаар Хятад болон Казахстаны хоорондын хуурай зам, агаарын болон төмөр замаар дамжих шуудан солилцоог зогсоосон" хэмээн Казахстаны шуудангийн газар мэдэгджээ.

 

Шуудангийн газрын мэдэгдэлд захидал болон илгээмжээр дамжуулан шинэ төрлийн титэм вирусийн халдвар авах эрсдэл байхгүй гэдгийг онцолсон ч өвчлөлийн нөхцөл байдал хүндэрч байгаа тул хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр шуудан харилцааг зогсоосон гэжээ.

 

Энд дуулгахад, Хятадаас ирж буй илгээмжүүд ямар ч аюулгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн юм.

 

"Титэм вирус нь захидал, илгээмж зэрэг эд зүйлийн гадаргуу дээр удаан амьдрах чадваргүй" хэмээн ДЭМБ Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЯАНАА ЧИ ХЭЛ МЭДЭХГҮЙ БАЙЖ ЯАХ ГЭЖ ИЙМ ШАЛ БУРУУ ОРЧУУЛГА ТАВЬДАГ ЮМ БЭ. ИЧИЖ ҮХЭЭЧ ЭЭ. ОРОС ЭХ ДЭЭРЭЭ ХЯТАД БОЛОН ДЭЭР ДУРДСАН ОРНУУДААС ХЯТАДААР ДАМЖИН ИРЖ БУЙ ШУУДАНГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ. УЧИР НЬ ХЯТАДЫН ТАЛ ӨӨРСДӨӨ ШУУДАН ИЛГЭЭМЖИЙГ ЗОГСООХ ХҮСЭЛТ ГАРГАСАН. ГЭВЧ ХЯТАДААС БУСАД ОРНООС ИРЭХ ШУУДАНГИЙН АСУУДЛЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИЙДВЭРЛЭХ БОЛНО ГЭЖ КАЗПОЧТА МЭДЭГДЭЛ ХИЙСЭН БАЙСАН Ш ДЭЭ. НҮДНИЙ БУЛАЙ П МИНЬ ЭЭ
2020-02-07