Титэм вирус илэрсэн гэх худал мэдээлэл тараасан иргэнийг хоёр сая төгрөгөөр торгожээ
2020-02-07
Гэрэл зургийг MPA.mn

 

“Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна.

 

Худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажиллажээ.

 

Иймд иргэд та бүхэн Коронавирустэй холбоотой худал ташаа мэдээлэлд итгэхгүй байж, энэ талын мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас авч байх, нөгөө талаас нийгэмд худал ташаа мэдээллийг зориудаар тарааж, иргэд, олон нийтийг төөрөгдүүлвэл зохих хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Shuud.mn
Сонин хачин
Jak:
Hudal medeelel taraaj tuuneesee taashaal avdag ur dun hor urshigiig tootsooloh chadvargui, hamgiin haramsaltai ni iim toeliin humuus oorsdiigoo tiim bish bi bol aldaa onoogui togs hun gedegt bat itgeltei baidag
2020-02-11
Huz:
Nogooh ni torguulia yag tolj haragdaaaaach
2020-02-07
Zuvuu zuv. Manaihan zarimdaa arai dendeed baigaa yum
2020-02-07