ОХУ харийн соёл иргэншлийг хайх дуран авиа бүтээнэ
2020-02-07

 

Оросын одон орны физикийн сансрын хүрээлэн "Спектр-М"  харийн соёл иргэншлийг хайх ажлыг эхлүүлнэ гэж Москвагийн их сургуулийн цөмийн физикийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Александр Панов Известия сонинд өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр Орост бүтээж буй "Спектр-М" дуран авиан шинжлэх ухааны хөтөлбөрийн хэсэг нь амьд биетийг сансрын орон зайгаас хайхад чиглэгдсэн гэнэ.

 

Гэхдээ манай галактикт харийн соёл иргэншил маш их байгаа нөхцөлд л эрдэмтэд тэдгээрээс ирэх дохиог илрүүлэх боломжтой гэдгийг онцолжээ.

 

"Манай сүүн замын галактикт хэдэн арван соёл иргэншил байгаа бол тэдгээрийг илрүүлэх бараг боломжгүй. Харин хэдэн мянгаараа, бүр 100 мянгаараа байвал тэдгээрийг илрүүлэх боломж их" хэмээн тэрбээр өгүүлжээ.

 

Үүний зэрэгцээ харийн соёл иргэншил байгаа гэдэгт эрдэмтэн итгэлтэй байгаа гэнэ. Мөн манай соёл иргэншлийн хувилбарууд байдаг гэж цохон тэмдэглэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өнгөрсөн түүхийг хардаг төхөөрөмж бүтээвэл түүхийн үнэн худлыг мэдэж түүхэн кинонууд сонирхолтой болно
2020-02-20
YAAGAAD HARI GARIGINHAN BIDEND HARAGDADGUI GEHEER TED DELHII DEER IRTEL HEDEN ZUUN SAYA JILIIN GERLIIN HURDAAR NISEH BOLOHOOOR,,KKK ,,GEHDEE TSAG HUGATSAA SANSART DELHII DEER BAIDAGAAS UUR BOLOHOOR DELHII HEERH 1 TSAG SANSRIN HEDEN ZUUN SAYA TSAGTAI TENTSEJ BOLOH KUANTIN ONOLOOR QUANTICKIN ONOLOOR,KKK
2020-02-09
minii xamgiin ix sonirxdog yumiig xaixna dee,bid orchlond gantsaaraa yu ugui yu gej
2020-02-09
YAAGAAD HARI GARIGINHAN BIDEND HARAGDADGUI GEHEER TED DELHII DEER IRTEL HEDEN ZUUN SAYA JILIIN GERLIIN HURDAAR NISEH BOLOHOOOR,,KKK ,,GEHDEE TSAG HUGATSAA SANSART DELHII DEER BAIDAGAAS UUR BOLOHOOR DELHII HEERH 1 TSAG SANSRIN HEDEN ZUUN SAYA TSAGTAI TENTSEJ BOLOH KUANTIN ONOLOOR QUANTICKIN ONOLOOR,KKK
Бурханы бөөм:
Хөх толбот монголчууд байгаа цагт харь гаригынхан дэлхийг эзэлж чадахгүй
2020-02-09
монголд тусал
2020-02-09