Говь-Алтай аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2020-02-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Ямаан-Ус” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 02.12-ны өдрийн 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ.

 

Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар 2020.02.12-ны өдрийн 07:00 цагт Онцгой байдлын албанд ирүүлсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна. 

Shuud.mn
Сонин хачин