Хоногт 23 согтуу жолоочийг саатуулав
2020-02-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.02.11-ний өдөр нийт 188 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 118-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Нийт хүн бэртсэн ослын хувьд 3-аа явган зорчигч мөргөх хэлбэрээр  хөдөлгөөнд оролцож байжээ.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2020.02.11-ний өдрийн 20:30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт 3-р багийн нутаг “Өндөр толгой” гэх газар асфалтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож,  жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ жолоо барьсан 8 хүнийг хуулийн дагуу шүүхээр баривчилсан байна.. 

Shuud.mn
Сонин хачин
Замын цагдаа нар мөнгөтэй болж дээарчаагүй шаарнууд л явужлж мөнгө цохидог бүр замын цагдаагиин эгч гэж нөхөр бүр даам гарчихсан
2020-02-14