Б.Ганхуяг: Худалдан авагч талтай тохирч чадвал борлуулалтаа үргэлжлүүлэх боломжтой
2020-02-12

"Эрдэнэс тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар  сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

 

-Нүүрс тээвэрлэлтийн байдалд ямар эрдэл үүсээд байна вэ?

 

-Бид жил бүр төвлөгөөгөө гаргадаг. Жил бүрийн нэг сарын экспорт бага байдаг.  Хоёрдугаар сараас нэмэгддэг. Энэ удаагийн жилийн нөхцөл байдал коронавирустай холбоотой өөрчлөгдөж байна. Энэ сарын 15-наас хойш нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Үнэ харьцангуй тогтвортой явж байсан. Одоогоор "Эрдэнэс Тавантолгой"-д орлогын алдагдал бага байна.  Өнөөдрийн байдлаар 1.1 сая орчим тонныг Цагаан хадын боомтоор борлуулаад байна.  Гуравдугаар сарын хоёрноос хойш байдал энэ хэвээр үргэлжилвэл эрсдэл үүснэ. 

 

-Хоног тутамд хэдий хэмжээний алдагдалд орох вэ?

 

-Бидний нөөц төлөвлөгөө "Цагаан хад"-ны боомт байгаа. Хятадын талаас тээвэрлэлт зогсож байгаа. 

 

-Эрдслийн төлөвлөгөө ямар байна вэ?

 

-Нүүрсний хэрэгцээ харьцангуй тогтвортой байна. Энэ онд эхний хоёр улиралд нүүрсний үнэ унах хандлагатай байсан. Тиймээс урт хугацааны гэрээ байгуулахаар хэлэлцсэн. Боломж хайж ажиллаж байна. Худалдан авагч талтай зөв зохицож чадвал борлуулалтаа үргэлжлүүлээд яваад байх боломжтой. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин