Улаанбаатар хотод хэрэглээний барааны үнэ 1.2 хувиар өсчээ
2-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.9 хувь, өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 15.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.0 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 6.7 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.2 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 4.5 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 1 дүгээр сард өмнөх сараас 0.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувиар ( мах, махан бүтээгдэхүүн 7.0 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.3 хувь, орон сууц, ус, цахилгаан түлшний бүлгийн үнэ 0.4 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Инфляцын түвшин 2017 оны 1 дүгээр сард 2.1 хувь, 2018 оны 1 дүгээр сард 6.9 хувь, 2019 оны 1 дүгээр сард 7.3 хувь гарч байсан бол 2020 оны 1 дүгээр сард 5.6 хувь болж өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр буурсан байна.

 

Инфляцын түвшин 2020 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь гарсныг бүлгүүдийн оролцооны түвшнээр авч үзвэл, 2.0 нэгж буюу 35.7 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгээс, 1.1 нэгж буюу 19.8 хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгээс, 0.5 нэгж буюу 9.3 хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Хүнсний бараа, ундаа, усны бүлэг 2019 оны 1 дүгээр сард инфляцад 36.8 хувиар нөлөөлж байсан бол 2020 оны 1 дүгээр сард 35.7 хувь болж, 1.1 пунктээр буурсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байдаг бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлдэг. Инфляц 2020 оны 1 дүгээр сард 5.6 хувь гарсны 2.2 нэгж буюу 38.7 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурсан байна.

 

Хүнсний бүлэг 2019 оны 1 дүгээр сард 9.8 хувь, 2020 оны 1 дүгээр сард 7.0 хувь, хүнсний бус бүлэг 2019 оны 1 дүгээр сард 6.2 хувь, 2020 оны 1 дүгээр сард 5.0 хувиар өссөн байна. Мах махан бүтээгдэхүүний үнэ 2020 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар өссөн байна. Үүнд үхрийн махны үнэ 14.0 хувь, хонины ястай махны үнэ 17.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Инфляц 2020 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өссөн бөгөөд 1.2 нэгж буюу 22.3 хувь нь мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

 

Улаанбаатар хот: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард өмнөх сараас 1.2 хувь, өмнөх оны мөн үеэс 6.0 хувиар өслөө. Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 1 дүгээр сард өмнөх оны эцсээс 6.0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 8.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 8.5 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 15.3 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 9.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 1 дүгээр сард өмнөх сараас 1.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улаанбаатар хотод 2020 оны 1 дүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 19.8 хувь буюу 68 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 9.6 хувь буюу 33 бараа, үйлчилгээний үнэ буурч, 70.6 хувь буюу 243 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байв. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 40 нэрийн барааны үнэ нэмэгджээ. 

Shuud.mn
Сонин хачин