Сэрэмжлүүлэг: 1.87 хувийн согтолттой жолоочийн балгаар гурван хүн гэмтэв
2020-02-18 10:57

 

Жолоочийн хариуцлагын оноо тооцох журам 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдолд 10 оноо автоматаар 0 болохоор журам батлагдсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуу жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасна гэж заасан байдаг. Энэ бүх хууль дүрмэнд захирагдаж, согтуу жолоочийн тоо буурч байна уу гэвэл үгүй.

 

Хоногт дунджаар 20-50 жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцдог. Энэ тоо баасан гариг болон баяр ёслолын өдрүүдэд 2-3 дахин нэмэгддэг. Согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцох явган зорчигч ч цөөнгүй бий  гэдгийг албаныхан мэдээлж байна.

 

Өнөөдөр /2020.02.18/ 00.16 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 11-р хороо 100 айл буюу 9-р дэлгүүрийн урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож T.Corolla Rumion маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас зорчигч 17 настай Г, 16 настай Э, 30 настай Ц нар гэмтсэн байна.

 

Жолооч Д-г согтуурлын зэрэг тогтоодог драйгер багажаар шалгахад 1.87 хувийн согтолттой гарчээ.

 

 

Автомашин жолоодох эрхээ хасуулсан, үнэмлэхээ хураалгасан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэр нь автомашин жолоодон гэмт хэрэг үйлдэж, осолд өртөж өөрийгөө болоод бусдыг гэмтээдэг. Өөрөө болон өрөөлийг хохироож, гэмт хэрэгтэн болдог. Гэм, зэмгүй нэгний амьдралыг сүйрүүлдэг. Гэвч гэмээ ухаарч, аюулаас айж, эрсдлийг тооцоолохгүй байгаа нь  толгой сэгсрэхэд хүргэж байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн 12-р зүйлийн 1, 2 дугаар зүйлд “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй болон ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн тээврийн хэрэгслээ гарааш, хоноглох зогсоолд тавиагүй бол замын хөдөлгөөнд оролцохыг түр завсарлах үедээ ч согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг.

 

Гэвч жолооч нар автомашин дотроо архидан согтуурах, овоо, даваан дээр гарч архи уух, хамт олон найз нөхөд, ах дүүгээрээ нийлж архи уусны дараа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явдал гаргасаар байна. Эрхийг нь хасч, баривчилж үзлээ. Гэвч уусаар, автомашинаа жолоодсоор, хүний эрүүл мэнд, алтан амийг хохироосоор л байна. 

 

 

Дэлхийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн ослоор нас барагсдын тоогоор 2018 онд Монгол Улс тэргүүлж байв. Эмгэнэлтэй бас ичмээр...

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sogtuugaar mashinaa barij baigaa hundee shiitgelee yag ogoo. tsagdaa nar tohirohoo boli. ergen toirond tohirloo geh yaria mash ih baina. iim medegdehuits osol l burtgegdej baigaa bolohoos osol hiihgui sogtuu barij baigaa huntei tohiroltsood yavuulj baigaa ni olon havar negendee gedgiig haruulaad bna. hairan saihan hunii ami hichneen 100-aaraa ersdej baina sh dee. tsagdaa nar ch gesen tuushtai bai l daa. amin huvia bodohoo bolioch, zugeer l huulia bieluul
2020-02-18
иииииииииии:
Бар ресторануудыг ХААЖ, АРХИ ЗАРАХЫГ ХОРИГЛООД ӨГӨӨЧ ЭЭ
2020-02-18
Зочин:
Согтуугаар барьж явсан машиныг нь Улсын дугаарыг нь хураагаад хөдөлгөөнд оролцохыг нь хориглочих. Ингэсэн тохиолдолд хэн машинаа хураалгахыг бодохын аргаа барахад өөр жолооч дуудна.Хатуу үзэх хэрэгтэй Өдөрт доод тал нь 30 хүн эрхээ хасуулаад байх юм.Жилд насанд хүрсэн хүн амын 80 % нь болж байна Гэтэл УБ д хөдөлгөөнд улам нягтарч байна.Эрхээ хасуулсан жолооч нар бүгд машинаа бариад явж бгаа шүү.Жолоочтой нь биш машинтай нь хамт арга хэмжээ авбал согтуугаар машин барих нь зогсоно
2020-02-18
shiitgel ni mash sul shuu dee , shuud shorond khiideg shiitgel onookhod khuuli togtoogchid yagaad tsaargalaad baydag baynaa , erguu malnuudtay khatuu temtseech dee tur mini
2020-02-18