Ахмад настан, архаг өвчтэй хүмүүсийн АНХААРАЛД
2020-02-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.

 

Иймд АХМАД НАСТАН, АРХАГ ӨВЧТЭЙ ХҮН:

 

• Эмчийн хяналтад тогтмол байх

 

• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх

 

• Холбоо барих хүний утасны дугаартай байх

 

• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх

 

• Халуун, бүлээн шингэн зүйл уух

 

• Сайн унтаж амрах

 

• Тайван стрессгүй ядрахгүй байх

 

• Дулаан хувцаслах, даарахгүй байх

 

• Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх

 

• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх • Олон нийтийн газраар явахгүй байх

 

• Амны хаалт зүүх

 

• Гараа сайтар савандаж угаах

 

• Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна. 

 

Эрүүл мэндийн яам

Shuud.mn
Сонин хачин