ШУУД: Эрхүү, Улаан-Үдийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл цуцалж байна
2020-03-01

 

Улсын онцгой комиссын хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийв. Тэрбээр: 

 

- Улс, хот хоорондын замыг гуравдугаар сарын 03-наас нээхээр боллоо. Иргэд олон нийт шаардлагагүй бол хот хооронд зорчихгүй байх хэрэгтэй. 

 

Иргэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах хэрэгтэй. Замын-Үүдээр нүүрсийг чингэлэгээр экспортлохоор болж байна. Эрхүү, Улаан-Үдийн чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг хүртэл цуцалж байна. Монгол улсын иргэд агаарын, төмөр замын боомтоор орж ирээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, 14 хоног тусгаарлагдана гэсэн арга хэмжээг авч байна. 

 

Тусгаарлах байрыг цэргийн эмнэлэг, Багабаянгийн амралтын нийтдээ 250 орыг шинээр гаргаж байна хэмээн мэдээлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин