COVID-19: Дэлхийн банк өвчинтэй тэмцэхэд зориулж хөрөнгө гаргана
2020-03-04

 

Дэлхийн банк COVID-19 вирусийн тархалттай тэмцэхэд зориулж эхний ээлжинд 12 тэрбум ам.долларын хөрөнгө гаргахаар болсон талаараа мэдэгдлээ. 

 

Энэ үнийн дүнгийн найман тэрбумыг яаралтай гаргах бөгөөд хөгжингүй орнуудын эрүүл мэндийг хамгаалах салбарыг хөгжүүлэхэд зарцуулах юм байна.

 

Санхүүжилтийг Дэлхийн банкны бүрэлдэхүүнд багтдаг Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк , Олон  улсын санхүүгийн корпорациар дамжуулан хийх аж.

 

COVID-19: Дэлхий даяар 2000 орчим тохиолдол шинээр бүртгэгдэв

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин