Ч.Хүрэлбаатар: Улсын төсвийг тодотгохгүй
2020-03-04

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодруулав. 

 

 

-Энэ оны төсөв тасрах болоод байгаа. Тодотгол хийх үү?

 

-Энэ оны улсын төсвийг тодотгохгүй гэж би дөрөв дэх удаагаа ярьж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш төсвийн хэмнэлтийг чанд барьсан. Тиймээс улсын төсөвт тодотгол хийхгүй. 

 

-Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан эдийн засагт хүндрэл үүсээд байна. Ямар арга хэмжээ авах вэ?

 

-Бид өөрсдөө тооцоолсон. Үүссэн нөхцөл байдлыг тооцоолж байна. Манай яамнаас гүйцэтгэлээ гаргаад явж байна. Бид хамгийн гол нь үнийн өсөлт явах вий гэж болгоомжилж байсан. Экспортоо хийж эхэлнэ. Нүүрс, газрын тосоо гаргах бэлтгэл ажлаа хийж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Валютын ханш эрэлтээс хамаарна гэдэг нь худлаа бж таарч бна. Хилээ хаалаа. Юань вонь иений ханш буурсан уу. Үгүй.
2020-03-07
irgen:
zenzurgui survaljlagiin 3 dugaariig caak-aas olj yzlee ene said chin hulgaich luivarchin um baina shdee
2020-03-04
үнэн ерваа сда юмаа
2020-03-04