COVID-19: Дэлхийн даяар халдвар авсан хүний тоо 2223-аар нэмэгджээ
2020-03-05


Дэлхийн эрүүл мэндийн байгууллага шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээлэл өглөө.

 

ДЭМБ-ын мэдээлснээр, сүүлийн нэг хоногийн туршид COVID-19 вирусийн халдвар авсан 2223 тохиолдолл шинээр бүртгэгдсэн бөгөөд үүний 120 нь Хятадад бүртгэгджээ.

 

Ийнхүү 2223 тохиолдол нэмэгдсэнээр дэлхий даяар шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдол 93090 болж байгаа юм. Үүнээс 80422 нь Хятадад 12668 нь бусад улс орнуудад бүртгэгджээ.

 

Одоогийн байдлаар COVID-19 вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас Хятадад 2984, бусад улс орнуудад 214 хүн нас баржээ.

 

Эргэн сануулахад, 2019 оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн өвчин бүртгэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өвчний дэгдэлтийг олон улсын онц байдал хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

 

COVID-19 вирусээр үүсгэгдсэн халдвар дэлхийн 70 гаруй оронд тархсан бөгөөд өвчлөлийн тоогоор Хятадын араас Өмнөд Солонгос, Иран, Итали бичигдэж байна. 

 

 

COVID-19: АНУ бодлогын хүүгээ бууруулж, Иран олон мянган хоригдол суллав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин