Нэг сая төгрөгөөс доош тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй ахмадуудад үнэт цаас эзэмшүүлнэ
2020-03-05

 

Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй болон нэг сая төгрөгөөс доош дүнтэй зээлийн үлдэгдэлтэй иргэнд үнэт цаас эзэмшүүлэхээр Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ. Уг  ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нар болон  “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад үүрэг болгожээ.

 

Арилжааны банкны худалдаж авсан үнэт цаасны хүүгийн орлого, “Эрдэнэс силвер ресурс” компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин