Ё.Баатарбилэг: ЕБС-ийн сурагчдаас улсын шалгалт авахгүй
2020-03-05

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-ЕБС-ийн сурагчид онлайнаар хичээлээ үзэж байна. Хөл хориотой холбоотой элсэлтийн шалгалтад өөрчлөлт орох уу?

 

 

-ЕБС-ийн сурагчдын бүх хичээлийг жигд сургах боломжтой. Улсын шалгалт авахгүйгээр анги дэвших дүнгээр тооцно. Улсын шалгалт авахаар заавал үзэх хичээлүүдэд анхааруулдаг. Тэгээд бусад хичээлүүдийг орхигдуулдаг. Тийм учраас сургууль багш нарт чиглэл өгөхөөр байна. 2019-2020 оны бүх хичээлийн хоцрогдлыг арилгана. 

 

-Элсэлтийн шалгалтыг яаж авах вэ?

 

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ жил заавал үзэх хичээлээр зохион байгуулна. Монгол хэлний шалгалтыг босго оноо 400. заавал өгнө. 

 

-Их, дээд сургуулиудын төлбөрийн асуудал яригдаж байна. Энэ талаар...?

 

-Ихэнх хувийн сургууль онлайнаар хичээлээ явагдаж байгаа. Энэ бол их, дээд сургуулиудын асуудал. Оюутнууд өөрсдөө хичээх ёстой. Сургуулийн,  багш нарын буруу биш. Дэлхий нийтийн асуудал гарсан. Монголын Засгийн газраас хүн амын эрүүл мэндээ хамгаалж хорио цээр тогтоосон. Хичээлээ үзэхгүй явбал тухайн оюутан өөрөө хохирно. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Misheel:
Buh angiud geed bgaa yum bishu.
2020-03-05
irgen:
bolj baina, zovhon angi devshih suragchid bolno shdee, harin togsoh ni yadag um be gehees
2020-03-05
Misheel:
Buh angiud geed bgaa yum bishu.
hkqjku;kl:
Гурилдалт, интернет ТВ, гар утас гээд бүх боломж бна. Улсын шалгалт ЗААВАЛ байх ёстой, Социализмын үед зарим сурах бичиг хүрэлцээгүй учир бүтэн жил бие биенээс номоо зээлж аваад сурч болж л бсан өнөөдөр бүх юм нүднийх нь өмнө БЭЛЭН бхад ИЙМ СЭТГЭЛГЭЭ БОЛ ХОЦРОГДОЛ!!!
2020-03-05