COVID-19: БНХАУ Өмнөд Солонгост тусална
2020-03-05

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдварын тохиолдлоор Хятадын араас бичигдэж буй Өмнөд Солонгост БНХАУ туслахаар болжээ. 

 

Тодруулбал, БНСУ COVID-19 титэм вирустэй тэмцэхэд  зориулж Хятадын мужууд болон байгууллагуудаас тусламж хүргүүлэхээр болсон тухай БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ма Жаосюй мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Дэд сайдын мэдэгдсэнээр Хятадын мужууд болон байгууллагууд Өмнөд Солонгос руу тусламж илгээсэн бөгөөд цаашид ч тусламж илгээхээр бэлтгэж байгаа гэнэ. Нэн тэргүүнд Дэгү хот, Кёнсан-Пукто мужид тусламж нэн шаардлагатай байгаа аж. Тиймээс Хятадаас энэ бүс нутгууд руу эм бэлдмэл илгээхээр болсон байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гарал үүсэл нэгтэй үндэстэн юм чинь туслахаас өөр арга байхгүй.
2020-03-19