Химийн бодис тээвэрлэн явсныг хураан авчээ
2020-03-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны байрны авто зогсоолд “Кроун” загварын суудлын автомашиныг Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн дарга шалгахад Улаанбаатар хотын харьяат иргэн Б /48 настай, эрэгтэй/, П /54 настай, эрэгтэй/, Н /56 настай, эрэгтэй/ нар “Луна” гэсэн хаягтай ягаан өнгийн 1,2 кг жинтэй химийн бодисыг авч явсныг саатуулан шалгажээ.

 

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга бодисыг Гамшгийн шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yun bodis, ymar zorilgotoi baisan ni sonin baina
2020-03-06