Монгол залуу анх удаа UFC-д тулалдаж яллаа
2020-03-09

 

 

АНУ-ын Лас-Вегас хотод болсон UFC-248 тэмцээний хүрээнд Монголын тулаанч Д.Батгэрэл Аргентиний Гуидо Ганнеттитэй тулалдаж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялав. Холимог тулааны дэлхийн хамгийн нэр хүндтэй UFC холбооны анхны Монгол тамирчин Д.Батгэрэл ийнхүү гараагаа амжилттай хийжээ.

 

Тэрбээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, UFC холбоо, “Team Tungaa” “One team” клубийн тамирчин бөгөөд мэргэжлийн дэвжээнд найман удаа тулалдаж, үүний зургаад нь ялаад байгаа юм. “One championship” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн шавь Батгэрэл 2019 оны наймдугаар сард UFC холбоотой 20 сарын гэрээ байгуулжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Sn bna:
Tugstsogt amnaas tsaashgui uym bilee
2020-03-09
Good luck bro:
Nam nam tsokhiod ug sn bna . Tugstsogt shig chingis khaan ene ter gej soliorokh khereggui tegej bj amaa asuulgasan mongolchuud
2020-03-09
Баяр хүргэе! Урагшаа!
2020-03-09