COVID-19: БНХАУ-д нас барсан хүний тоо 3119-д хүрчээ
2020-03-09

 

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо тус улс дахь халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ өглөө. 

 

Тус хорооны мэдээлснээр, 19016 тохиолдол бүртгэгдэж, 3119 хүн вирусийн улмаас нас барсан байна. Харин 58600 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан гэдгийг онцолжээ. 

 

Энд дуулгахад, гуравдугаар сарын наймны ням гаригийн байдлаар Хятадад вирусийн улмаас нас барсан хүний тоо 3097 байсан юм. 

 

COVID-19: Нас баралтын түвшнээр Итали улс нэгдүгээрт бичигдэж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин