Р.Амаржаргал нарыг Чингисийн одонгоор шагналаа
2020-03-09

 

Ардчилсан хувьсгалын түүхэн олон чухал үйл явдлууд тэртээх 1990 онд болж байв. Эдгээрийн нэг бол улс төрийн өлсгөлөн байсан юм. Одоогоос 30 жилийн өмнө буюу 1990 оны гуравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Ардчиллын төлөө тэмцэгчид Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн зарлаж байв.

 

Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дээд шагнал Чингисийн одонгоор дараах нэр бүхий эрхмүүдийг шагнаж, урамшууллаа. Шагналыг Р.Амаржаргал, С.Лхагвасүх, Ц.Нямдорж, Ж.Гадинжид нарт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гардуулав.

 

1990 оны гуравдугаар сарын 4-ний өдөр МоАХ, МоАН, АСХ, МОХ, ШДХ хамтран Сүхбаатарын талбайд зуун мянган хүнийг оролцуулсан жагсаал хийж байжээ. Жагсагчид МАХН-ын Онц их хурлыг хуралдуулж, МАХН-ын Төв хорооны бүрэлдэхүүнийг өөрчилж, намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, Улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурал байгуулахыг шаардаж байсан юм. Гэвч Ардчилсан сөрөг хүчний хамтарсан мэдэгдэлд хангалттай хариу өгөөгүй тул МоАХ, МоАН-ын гишүүд тухайн жилийн гуравдугаар сарын 7-н буюу 30 жилийн өмнөх энэ өдөр Сүхбаатарын талбайд улс төрийн өлсгөлөн анх удаа зарласан түүхтэй.

Эх сурвалж: АН

Shuud.mn
Сонин хачин
zichin:
NOHOIN BAAS. TSAGAA OLJ DEE. TA NAR UDKU SHOROND ORNO OO ERDENE METIIN HULGAICHUUD
2020-03-09
Зочин:
Amarzargal bol uls toriin huur
2020-03-09
!!!!!!!!!!!!!!!!!!!!!:
Uhsenee hiisen gej Chingisiin odongoor shagnadag bainaa awch baigaa ogch baigaa hoer taarsan estoi ichmeer yumaa icheech !!!! Chi
2020-03-09
Улс орон даяар халдварт өвчнөөс хамгаалах нөр их ажил өрнөж байхад Ардчилсан намын өлөн бөөснүүд сонгууль, шагнал магнал гэсэн хөгийн ажлаа хийж явахым да зайлуул. Өөр хийх ч ажилгүй бололтой. Амаржаргал гуайд шагнал л дутав гэж. АН нь хэзээ ч өөрийг нь өөд нь татж байгаагүй биз дэ.
2020-03-09
Ардчилсан нам ЭМ СИ ЭС-мйн нөлөөнөөс гараагүй л байна даа. Энэ компанийн тэжээвэр гөлөг АМАРЖАРГАЛЫГ ШАГНАЖ БайгааГ БОДОХОД
2020-03-09