COVID-19: Хятадын суперкомпьютер вирустэй хийх тэмцэлд тусална
2020-03-09

 

Тянжин дахь Үндэсний суперкомпьютерын төв шинэ төрлийн титэм вирусээр үүсгэгдсэн өвчинтэй тэмцэхэд зориулж компьютер томографийн шинжилгээний системийн олон улсын англи хэлтэй хувилбарыг гаргасан талаар  ChinaDaily мэдээллээ.

 

Тянжин дахь суперкомпьютерын системийг тус хотын Анагаах ухааны их сургууль болон бусад эмнэлгийн байгууллагуудын оролцоотойгоор хиймэл оюун ухаан дээр тулгуурлан боловсруулсан байна. Хоёрдугаар сараас эхлэн энэхүү системийг шинэ төрлийн титэм вирусийн өвчинтэй хүмүүсд компьютер томографийн шинжилгээ хийхэд ашиглаж байгаа аж.

 

Энэхүү системийн англи хэл дээрх хувилбарыг гаргаснаар олон улсын анагаах ухааны болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд ашиглахад хялбар болно гэдгийг олон улсын эрдэмтэд онцолжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин