"ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ" хөтөлбөр 5 дахь жилдээ зарлагдлаа
2020-03-09

 

Зориг сан 2014 оноос эхлэн орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуусын хөгжлийг дэмжих зорилгоор Орон нутгийн Залуу Манлайлал, Орон нутгийн Байгаль Орчны Манлайлал, Орон нутгийн Эмэгтэйчүүдийг Чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хөтөлбөрүүдэд одоогийн байдлаар 21 аймгийн 167 залуус хамрагдаад байна.

 

ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-ийг 5 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд  хөтөлбөрийг  4 дэх жилдээ Конрад Аденауэр сан дэмжин ажиллаж байна.  Уг хөтөлбөр нь сургалт, уулзалт хэлэлцүүлэг, танилцах аялал, семинар, байгаль орчны салбарын туршлага бүхий манлайлагчидтай уулзах зэрэг үйл ажиллагаануудаас бүрдэж байгаа юм. 

 

Хөтөлбөрт хамрагдсанаар ЗАЛУУС:

  • Монголын өнөөгийн байгаль орчны асуудлуудтай цогцоор нь танилцах,
  • Байгаль орчны салбарын туршлага бүхий манлайлагчидтай уулзаж санал бодлоо солилцох,
  • Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагааны ур чадвараа сайжруулах боломжтой бөгөөд Залуус өөрийн орон нутагтаа тулгамдаж буй байгаль орчны асуудлын талаар хамтдаа хэлэлцэж, түүний хор уршиг болон хэрхэн шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлцгээдэг.
  • Мөн хөтөлбөрөөс сурч мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан өөрийн амьдарч буй аймаг, орон нутагтаа байгаль орчны төслийг хэрэгжүүлэх юм

 

Хөтөлбөрийн тавигдах шаардлага: 

  • 22-30 настай байх
  • Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг байх
  • Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Хөтөлбөрт 2 долоо хоногийн турш хамрагдах боломжтой байх
  • Байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг байх

 

Дээрх шаардлагыг хангаж буй залуус өргөдлийн маягтыг онлайнаар  https://www.jotform.com/zorigfoundation/refp-2020-application-form   хаягаар бөглөх бөгөөд өргөдлийг 2020 оны  3 сарын 15-ны өдрийн 23:59 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна.

 

Уг хөтөлбөр 2020 оны 4-р сарын 6-наас 4 сарын 17-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон замын зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бүрэн хариуцна. Жич:Томилолтын зардал олгохгүй болно.

 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Зориг сангийн zorigfoundation.org веб хуудас болон Zorig Foundation фэйсбүүк хуудаснаас  авна уу.

 

Хөтөлбөрийн лавлах утас: 11315444

 

Shuud.mn
Сонин хачин