Ч.Улаан: Хүнс болоод сүүний ч хомсдол үүсэхгүй тул тайван бай
2020-03-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан иргэд, олон нийт хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж байна. 

 

Цаашид хүнсний зах, худалдааны төвүүдийг хаах, хүнсний хомсдол үүсэх эсэхэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан албан ёсны тайлбарыг өглөө. Тэрбээр "Хүнсний захууд хаагдахгүй, хэвийн ажиллана. Импортоор авах хүнсний тээвэрлэлт болон орон нутгаас зайлшгүй хийгдэх тээвэрлэлтэд ямар ч хориг, саад гарахгүй. Сүүны хангамж ч хэвийн явагдана.

 

Харин хүнсний бүтээгдэхүүний гэнэтийн их худалдан авах хийх нь тогтвортой байдлыг алдагдуулж, зохиомол хөөргөдөл үүсгэх эрсдэлтэй тул ийм үйлдэл гаргахгүй байхыг иргэд, олон нийтэд онцгой анхааруулж байна. Найман нэрийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа" гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
та:
УЛААНБУУДАЙ нэрийн дор мал, АМЬТны тэжээл ОРУУЛЖ ИРЭХГҮЙ БХЫГ ТАНИАС ХҮСЬЕ
2020-03-11
зочин:
шууд хуулийн хариуцлга хүлээлэг
2020-03-10