Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрлээ.
Түүнтэй нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Мөн халдвараар өвчилсөн иргэний үйлчлүүлсэн "Баянгол" зочид буудал, "Веранда", "Ариг" ресторан, ICC Tower зэрэг оффисийг битүүмжилж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эхлүүлжээ.
Дээрх байгууллагуудаар үйлчлүүлсэн иргэд өөрсдийгөө тусгаарлан, сэжигтэй шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандахыг зөвлөж байна.
Уншиж байна |