Ж.Нэргүй: Аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлаас хараат бус байх эрх ҮХЦ-д ч байхгүй
2020-03-11

 

Үндсэн хуулийн цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Нэргүйтэй цаг үеийн зарим асуудлаар ярилцав.

 

 -Сүүлийн үед зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээршинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Цэц  хуралдаанаа хойшлуулсныг  шүүмжилж цаг үеийн нөхцөл байдлыг “далимдуулж” хуралдааныг хойшлуулсан, иргэдийн өргөдөл, мэдээллийг “хав дарж” байна гэж бичсэн байв. Энэ үнэн үү?

 

-Үндсэн хуулийн цэц цаг үеийн нөхцөл байдлыг “далимдуулсан”, “олон хуралдааныг хойшлуулсан”, иргэдийн өргөдөл, мэдээллийг “хав дарсан” зүйл огт байхгүй.Цэц нэг удаагийн хуралдаанаа гэнэтийн, давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан түр хугацаагаар хойшлуулсанхэдий ч энэ ньЦэцийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй гэдгийг цохон хэлмээр байна.

 

Тодруулбал, он гарсаар Үндсэн хуулийн цэцэд иргэдээс 50 гаруй өргөдөл, мэдээлэл, гомдол ирүүлжээ.Тэдгээр нь Үндсэн хуулийн цэцийнхарьяаланшийдвэрлэхасуудалмөнэсэх, маргаанүүсгэхүү, үгүй юү гэдгийг хянах, Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулж буй эсэхийг урьдчилан шалгах хүрээнд холбогдох байгууллага, албан тушаалтнаас лавлагаа, нотлохбаримтгаргуулжавахзэргээрасуудлыг бүрэнгүйцэд, бодитойшийдвэрлэхэд шаардлагатай бүхий л бэлтгэлажилхугацаандаахийгдэж байна.Өнөөдрийн байдлаар, иргэдийн өргөдөл, мэдээлэл, гомдлын дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх дунд суудлын арав гаруй хуралдаан хийхээр бэлтгэгдэж байна.Бага суудлын хуралдааныг тогтмол хийж байна.Оны эхний хоёр сарын байдлаар,Цэцийн гишүүдмаргаан үүсгэх эсэхасуудлаар бага суудлын хуралдааныг долоон удаа хийв.Мөн удахгүй хэд хэдэн багасуудлын хуралдаан хийхээр төлөвлөөд байна.

 

-Олон нийтийн арга хэмжээ гэдэгт Цэцийн хуралдаан хамааралгүй гэсэн шүүмжлэл гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?

 

-Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг зөвхөн Цэцийн таван гишүүн ширээ тойрч суугаад цомхон бүрэлдэхүүнтэй хийдэг мэтээр зарим хүмүүс өрөөсгөл ойлгож тайлбарлаад байх шиг байна. Тийм биш. Гишүүдээс гадна техникийн үйлчилгээ үзүүлэх,  хуралдааны тэмдэглэл хөтлөх, дэг сахиулах зэргээр хуралдааны бэлтгэл ажил, хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй Цэцийн Тамгын газрын ажилтнууд байлцдаг.Түүнээс гадна маргагч талууд, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шинжээч, хэвлэлийнхэн гээд хамгийн багаар тооцоход 20 гаруй хүн оролцдог.Мөн шаардлагатай бол хуралдаанд гэрч, орчуулагч, тусгай мэргэжилтнийг оролцуулах журамтай. Ер нь Цэцийн хуралдааны танхим 70 гаруй хүний суудалтай. Хэлэлцэж буй асуудлаас шалтгаалан хуралдааны танхим дүүрэн байх, нэмж суудал тавих тохиолдол цөөнгүй гардаг.Тиймээс олон хүнийг хуралдаанд оролцуулжэрсдэл үүсгэхгүй байхыг чухалчилж Цэц нэг удаагийн хуралдаанаа одоо үүсээд байгаа  халдварт өвчний нөхцөл байдлыг арилталтүр хойшлуулах шийдвэр гаргасан билээ.

 

-Ер нь Цэцийн хуралдааныг хаалттай хийдэг үү?

 

-“Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг илтод явуулна” гэсэн хуулийн заалттай. Төрийн болон байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах, иргэдийн аюулгүй байдлыг хангах онцгой шаардлагатайгаас бусад  тохиолдолд  Цэцийн хуралдааныг  нээлттэй хийдэг.

 

-Үндсэн хуулийн цэц бол аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүмүүсээс хараат бус байх энэ зарчим өнөөдөр алдагдсан уу, Засгийн газрын шийдвэр, тогтоолыг Цэц дагаж мөрдөх ёстой юу?

 

- Шинэ коронавирус аюулт өвчнөөс сэрэмжилж Монгол Улсын төрийн холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг бүх байгууллага, албан тушаалтан, иргэн дагаж мөрдөх ёстой.Үүнээс хараат бус байх эрх Үндсэн хуулийн цэцэд ч байхгүй.  Улсын Онцгой комиссын шийдвэрийг иргэнээс аваад Монгол Улсын Ерөнхийлөгч ч чанд дагаж мөрдөж байна.

 

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, иргэдийнх нь амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой коронавирус дэгдэх эрсдэлтэй ийм цаг үед Үндсэн хуулийн цэцийн хараат бус байх зарчим алдагдсан эсэх, Засгийн газрын шийдвэрийг Цэц дагаж мөрдөх ёстой юу, үгүй юу гэж  ярих нь туйлын зохимжгүй бөгөөдёс зүйгүй юм. Зүй бус, хууль бус үйлдэл хийхийг уриалсан, тулган шаардсан аливаа өдөөн хатгалгад  Үндсэн хуулийн цэц хэзээ ч автагдахгүй.

 

Тэгээд ч аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн Цэц, түүний гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг гэдгийг энд дурдахад илүүцбиш болов уу.

 

-Олны анхаарлыг татсан зарим асуудлаар иргэд Цэцэд хандсан байна.Тухайлбал, Монгол Улсын Их Хурлынсонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн иргэдийн өргөдлийг хэдийд хэлэлцэх вэ?

 

-Цэцийн гишүүн энэ асуудлыг урьдчилан хянан шалгаад хуулийн зарим зүйл,заалтаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай шийдвэр гаргаж улмаар дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажил эхэлсэн.Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсгийн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасны “...эсхүл дутуу ...” гэснээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэгдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин