Нэвтрэх зөвшөөрлийг хэнд олгох вэ?
2020-03-12

Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр /2020.03.12/ мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn


Шинэ коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс /2020.03.10/ хуралдаж Улс хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 16-ний өдрийг дуустал зогсоохоор шийдвэрлэсэн. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд Нийслэлийн Онцгой комиссоос нэвтрэх зөвшөөрөл олгож байгаа юм. Үүнд: 

 

Ар гэрийн гачигдал

 

Өвчтэй хүнийг асрах, сувилах шаардлагатай

 

Тусгай ажил үйлчилгээ гүйцэтгэх тохиолдолд зөвшөөрлийг олгож байгаа аж. 

 

Энэ талаар НОБГ-аас "Нийслэлийн онцгой комисс дээр нэвтрэх зөвшөөрлийг иргэн болон аж ахуй нэгжид олгож байна. Хувийн ажлаар орж ирсэн иргэдээс гэртээ харих, хотоос гарах хүсэлт маш ихээр ирж байгаа. Нэвтрэх зөвшөөрлийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд нотлох баримтыг үндэслэн нягталж олгож байгаа.

 

Бид гамшгаас хамгаалах өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна. Энэ нөхцөлд иргэд  төр засгаа гаргаж буй шийдвэрийг зайлшгүй дагаж мөрдөх ёстой. Тиймээс шийдвэрийг хэрэгжүүлэхийг иргэдэд сануулмаар байна.  Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай" гэдгийг анхаарууллаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин