COVID-19: ОХУ оношилгооны системийг Иран, Монгол, Хойд Солонгост илгээжээ
2020-03-12

 

 

Орос улс COVID-19 титэм вирусийн оношилгооны 800 орчим системийг бусад орнуудад илгээсний дотор Иран, Хойд Солонгос, Евразийн эдийн засгийн холбоо болон Хамтын нөхөрлөлийн орнууд багтаж байна гэж Regnum агентлаг мэдээллээ. 

 

Дээрх орнууд руу илгээсэн систем нь ойролцоогоор 80 мянган шинжилгээ хийх боломжтой аж. Эдгээрээс хамгийн ихийг буюу 500 системийг Иранд илгээжээ.  Өмнө нь дэлхийн 10 гаруй улс Оросын оношилгооны системийг хүлээн авсан байна.

 

Энд дуулгахад, өнгөрсөн хоногт Орост халдварын тохиолдол наймаар нэмэгджээ. Өвчилсөн бүхий л хүмүүс Италиас эргэн ирсэн аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
oros ene virusees hamgaalahad mongold tusalna gej baisan tuslaad ehellee bayartai baina
2020-03-12
bayrlalaa. oros agaa nar hyn chanartai mundag
2020-03-12