Увс аймагт байгаа Англи иргэний шинжилгээний хариу гараагүй байна
2020-03-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад гуравдугаар сарын 2-ны өдөр ирсэн Франц улсын иргэн COVID-19 вирусээр өвчилсөн болох нь шинжилгээгээр тогтоогдсон. Ингэснээр Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирээд байна.

 

Уг иргэнтэй онгоцоор хамт зорчиж ирээд Увс аймгийг зорьсон Англи улсын иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан тухай зарим цахим сайтад мэдээллэсэн байна. 

 

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Увс аймагт тусгаарлагдсан Англи улсын иргэний шинжилгээний сорьцийг тээвэрлэн авчирч байгаа. Сорьц одоогоор ХӨСҮТ-д ирээгүй байгаа бөгөөд замдаа яваа" гэж өнөөдөр /2020.03.12/ 11 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. 

 

Мөн Эрүүл мэндийн яамнаас "Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаат ууланд тусгаарлагдсан Англи улсын иргэнээс авсан шинжилгээний хариу гараагүй байна. Уг иргэний сорьц замд ирж байгаа тус иргэний биеийн байдал хэвийн, ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна" гэлээ. 

 

Өнөөдрийн байдлаар Франц улсын иргэний ойрын хавьтлын 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдоод байгаа юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайхан эмчилгээгээ сайн хийж, нөхцөл байдлыг хяналтандаа авч ажиллана гэдэгт итгэж байна. Ямартай ч өөрийн онцлог эмчилгээ үйлчилгээг хийж арга барилаа олж авсан нь дээр л дээ. Өөр хүн битгий өвчлөөсэй гэсэн найдвар тээн өдөр хоногийг үдэж байна даа бид. Та нартаа амжилт хүсье. Өөрсдөө аюулгүй ажиллагаагаа сайн хангаж ажиллаарай. Эрүүл энхийг хүсье.
2020-03-12
15 minutiin shinjilgee:
Sayhan japan.d 15 min.nd gardag hurdan shinjilgee olson gesen
2020-03-12
Зочин:
Оюу толгойн 3 хүн юу болсон бэ
2020-03-12
Mgl:
Amjilt
2020-03-12
Д.Нямхүү:
“Францын талаас иргэнээ авах хүсэлт гаргасан гэж дуулдсан. Өвчтөн ч эхэндээ тийм бодолтой байсан. Гэхдээ одоо өвчтөн тогтвортой эндээ эмчлүүлэх нь зүйтэй гэж сэтгэл шулуудсан байгаа. Тухайн нөхцөл байдлыг мэдэрч, мэдлэг чадвараа гаргаж, уялдаа холбоо сайтай ажиллах хамгийн чухал байна. Өвчтөний сэтгэл зүйн байдал дээрдсэн нь бидний сэтгэл санааг сайжрууллаа. Тэнд ч очиж эмчлүүлнэ, тийшээ ч явна гээд байвал эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагаанд саад болно. Тэрээр манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж байна гэдгээ хэлсэн"
2020-03-12
Зочин:
Манайхан эмчилгээгээ сайн хийж, нөхцөл байдлыг хяналтандаа авч ажиллана гэдэгт итгэж байна. Ямартай ч өөрийн онцлог эмчилгээ үйлчилгээг хийж арга барилаа олж авсан нь дээр л дээ. Өөр хүн битгий өвчлөөсэй гэсэн найдвар тээн өдөр хоногийг үдэж байна даа бид. Та нартаа амжилт хүсье. Өөрсдөө аюулгүй ажиллагаагаа сайн хангаж ажиллаарай. Эрүүл энхийг хүсье.
Od:
Yaaaaasan udaan ym be hariu ni garaagui bn l geh ym. Ter hootond chini tahal hurimtlagdaad l bh bishuu???
2020-03-12