COVID-19: "Цар тахал" гэж зарласан ч Япон Олимпийн бэлтгэлээ зогсоохгүй
2020-03-12

 

ДЭМБ шинэ төрлийн титэм вирустэй холбоотой нөхцөл байдлыг цар тахал гэж зарласан ч Японд зуны Олимпод бэлтгэх ажил үргэлжилж байгаа гэнэ. Энэ талаар, гуравдугаар сарын 12-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ.

 

ДЭМБ "цар тахал эхэлсэн талаар" мэдэгдсэн гэдгийг Японы Засгийн газар мэдэж байгаа хэмээн Суга өгүүлсэн байна. Гэсэн ч Олимпын бэлтгэл ажил урьдын адил, төлөвлөгөөгөөрөө, ОУОХ-той хамтран хийгдэж байгаа гэдгийг онцолжээ.

 

Мөн одоогоор шинэ төрлийн титэм вирусийн тархалттай холбоотой нөхцөл байдал Япон даяар онц байдал зарлах хэмжээнд хүрээгүй хэмээн Ёсихидэ Суга мэдэгдсэн байна. 

 

"Одоогоор халдвар авсан тохиолдол эрс өсөөгүй" хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ. 

 

Олимпын наадмыг хоёр жилээр хойшлуулж болзошгүй

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Цар тахал гэж юу ч гээд байгаа юм. Монгол хэл ойлгогдохоо болилоо. Тахал гээд болоо юм биш үү. Энэ тахал нэртэй биз дээ
2020-03-12